Монголын уран зохиолын "хугараагүй ноён нуруу" болох үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба 1917 оны энэ өдөр мэндэлжээ.
Ч.Лодойдамба 1917 оны 8 дугаар сарын 20-нд тэр үеийн Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт ханы хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Сүхийн хоолойн "Янчилын ам" хэмээх газар Олхонуд отгийн ард Чадраабалын гэрт төржээ.
Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1924-1927 онд Гандантэгчилэн хийдэд Ганжуур хэмээх ламд шавилан сууж байгаад оргон хар болж, улмаар 1931-1935 онд Эрдэнэ сумын бага сургууль, Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургууль, 1935-1938 онд ЗХУ-ын Улаан-Үд хот дахь Монгол Рабфак, төмөр замын курс зэрэгт тус тус суралцжээ.
1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУ-ын Москва хотноо ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академид суралцан зөвлөлтийн доцент А.В.Прямковын удирдлага дор "Монголын орчин үеийн драматургийн үндсэн үзэл санаа, дүрүүд" гэсэн сэдвээр диссертац бичиж 1959 онд урлаг судлалын ухааны дэд эрдэмтний цол хамгаалсан байна.
Уран бүтээл:
1940 оноос уран бүтээлээ туурвиж «Алтайд», «Тунгалан тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэнээс гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» зэрэг олны танил болсон киноны зохиолыг туурвисан нэгэн.
Зохиолчийн «Тунгалаг тамир», «Алтайд» роман орос, чех, румын, болгар, вьетнам, солонгос, япон зэрэг хэлнээ орчуулж хэвлэгдэж байжээ.
Ч.Лодойдамба БНМАУ-ын Төрийн шагналыг1954 онд «Алтайд» роман болон «Манай сургуулийнхан» туужаар, 1971 онд «Тунгалаг тамир» романаар хоёр дахь удаагаа хүртсэн юм.
Лодойдамбын Тунгалаг тамир роман нь ХХ зууны Монголын шилдэг роман хэмээн үнэлсэн юм. Тэрээр мөн Жүжгийн зохиолч, утга зохиол судлаач, соёл олон нийтийн зүтгэлтэн.
Бүтээлүүд:
- "Малгайтай чоно" 1946, 1953 онуудад
- "Мялзангийн цагаан өвгөн" 1947
- "Алтайд" 1949, 1951 онд
- "Манай сургуулийнхан" тууж 1952
- "Өнгөрсөн үеийн баатрын өнөө үеийн явдал" 1956
- "Миний танилууд" 1962 он
- "Гарын таван хуруу" жүжиг 1968
- "Тунгалаг тамир" 1971 2 дахь хэвлэл
- "Түүвэр зохиол" 1977
- "Хугараагүй ноён нуруу"
- "Гэрээслэл"
- "Хугараагүй ноён нуруу"
- "Шаргачин"
Сэтгэгдэл (3)