"Монголын тал нутгаар 2000 км-т хүргэлт хийсэн нь" нэвтрүүлэг энэ сарын 18-наас албан ёсоор олны хүртээл болох билээ. Тэгвэл манай улсад эл нэвтрүүлгийг Централ телевиз албан ёсны эрхтэйгээр хүргэх гэж буй. Наймдугаар сарын 19-ний 20.00 цагаас эхлэн бямба гараг бүр гарах юм.
Нэвтрүүлэгт дуучин Ким Жун Гүг, Хун Гён Мин, жүжигчин Жан Хёг, Ча Тэ Хён, Хун Гён Ин, Кан Хүн нар шуудан хүргэж, Монголоор аяласан тухай өгүүлнэ.
Тодруулбал, БНСУ-ын JTBC телевизийн шинэ төрлийн энтертайнмент нэвтрүүлэг болох "Courier in Mongolia"-г бэлтгэхдээ Монголд ирж зураг авалт хийсэн. Энэхүү нэвтрүүлгийн эхний дугаар өнөөдөр Солонгосын телевизээр гарна.
"Швейцарийн Альпийн нуруу, Египетийн элсэн цөл, Хятадын Шаолины сүм, Газар дундын тэнгисийн эрэг, Аляска, Шинэ Зеланд, АНУ-ын баруун хэсэг, Хавайн арлыг санагдуулам өнгийг зөвхөн Монголын тал нутаг харуулна" хэмээн нэвтрүүлгийн танилцуулгад онцолжээ.
Сэтгэгдэл (1)