CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, “Quest Means Business” нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Квэст өчигдөр Монгол Улсад ирсэн билээ. Тэрбээр Монгол Улсад ажиллах хугацаандаа эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлдэх юм. Энэ хүрээнд Ричард Квэст бэлтгэсэн нэвтрүүлгүүдээ цацаж эхэлсэн бөгөөд тэрбээр УИХ-ын дарга болон Хөрөнгийн бирж, Оюутолгой, Голомт зэрэг компанийн захирлуудтай уулзаж ярилцжээ.
Мөн түүний бэлтгэсэн Монголын тухай нэвтрүүлэг цацагджээ. Иймд уншигч та бүхэн түүний сурвалжилгын дуранд Монгол Улс хэрхэн дүрслэгдсэнийг доорх нэвтрүүлгээс үзнэ үү.