"МонголианАрт" олон улсын уран баримлын симпозиумын талаар Өмнөд Солонгосын уран бүтээлч Ёнсун Жан сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр, "Сайн байцгаана уу намайг Ён Сун гэдэг. Миний уран бүтээлийн нэр Ёнсун Жан.
Солонгосчууд Монголыг заавал үзэх ёстой газрын нэг гэж нэрлэж байгаа. Би ч гэсэн дотроо, чимээгүйхэн очиж үзэх сэн гэж боддог байлаа.
Гэтэл ийм сайхан тохиол бүрдэж, Монголд ирж уран бүтээлээ хийж байгаадаа баяртай байна. Олон улсын нисэх онгоцны буудал дээрээс анх хөдлөхөд л сэтгэгдэл өндөр байсан. Тэрэлж үндэсний паркад бид уран бүтээлээ хийж байгаа.
Энэ хугацаанд орой болгон байгалийн сайхныг мэдэрч, түүнийг уран бүтээлдээ тусгаж байгаадаа маш их баяртай байна.
Мөн симпозиум амжилттай зохион байгуулагдаж байна гэж бодож байгаа. Уран бүтээлчдийн хувьд ийм арга хэмжээ тогтмол болж байгаасай гэж хүсэж байна. Та бүхэнд баярлалаа. Уран бүтээлчийн хувьд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор ирээгүйдээ баяртай байна" гэлээ.
М.Дэвээ