Солонгосын алдарт жүжигчин Чой Сужон монголчуудад мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр, "Сайн байцгаана уу, би жүжигчин Чой Сү Жун байна. Солонгосын соёлын өдрүүд-2023 арга хэмжээ Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаад чин сэтгэлээсээ баяр хүргэе. Наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр K-поп, солонгос хоол, таеквондо зэрэг олон төрлийн солонгос соёлтой танилцах боломжтой учраас та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Миний тоглож байсан Анхны хайр, Тэ Жу Ён, Хэшин гэх кинонуудыг Монголчууд сайн мэддэг гэж сонссон.
11 сард нээлтээ хийх KBS телевизийн Курё улс, Кинданы дайны тухай киноны Кан Гам Чун цэргийн дүрээр зураг авалтын талбайгаас та бүхэнтэй мэндчилж байна. Удахгүй, телевизээр дахин уулзах болно. Баярлалаа" гэжээ.