”Nassummit-2023” арга хэмжээний зочид Улаанбаатар хотод ирлээ. Тэд Youtube суваг, фэйсбүүк, инстаграм хуудаснаа нийт 300 сая гаруй дагагчтай ба өөрсдийн хэрхэн оновчтой контент хийх арга туршлагаасаа Монголын залуустай хуваалцах юм.
“NAS SUMMIT-2023” арга хэмжээ наймдугаар сарын 19-нд болно. Уг арга хэмжээг “Welcome to Mongolia” хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ болон Соёлын яам хамтран олон дагагчтай, нөлөөлөгч нарыг эх орондоо урьж, гадаадад сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Nas Daily” Үүсгэн байгуулагч Nuseir Yassin уг арга хэмжээнээс гадна Монгол орны тухай 6 сэдвээр контент гаргах ба өнөөдөр Монгол эмэгтэйчүүдийг онцолсон эхний видео олон нийтэд хүрч, одоогийн байдлаар нийт 703000 хүн үзжээ.