Тэртээ 15 жилийн өмнөх энэ өдөр Найдангийн хүү Түвшинбаяр дэлхийн энх тайвны таван бөмбөрцгийн оргилд эх орныхоо тугийг мандуулж байлаа. Тодруулбал, 2008 онд олимпийн XXIX наадамд Монгол улсаа төлөөлөн барилдаж, анхны Олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсэн.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр нэгэн ярилцлагадаа, “Нутаг ус аав, ээж нүдэнд харагдаад, хөдөө хээр төрсөндөө бахархан өөрийн эрхгүй ямар сайхан байнаа гээд л хашгирмаар байсан шүү. Миний Монгол орон, төрийн дуулал ямар сайхан юм бэ гэж бодсон. Мөн манай төрийн далбаа хамгийн өнгөлөг санагдсан даа” гэж байв.
Монголчууд энэ өдөр "Олимпийн аварга"-тай болсон юм, монголчууд энэ өдөр "Олимпийн аварга" болсон юм. Гэвч тэр бидэнд спортын гайхамшигт амжилтыг харуулсан шиг ээ, харамслыг ч мөн амсуулсан билээ.
Саяханыг хүртэл жүдо бөхийн дэвжээнд "аварга биетэн"-үүдтэй ана мана "үзэлцсэн" аавын хүүгийн ид хавыг дэлхий даяараа харж байлаа.
Сэтгэгдэл (3)