25 жилийн түүхтэй “Ethical Traveler” олон улсын судалгааны байгууллагаас “Дэлхийн шилдэг 10 ёс зүйтэй аялал жуулчлалын бүс нутаг” хэмээх судалгааныхаа 2023 оны тайланг танилцууллаа. Тус байгууллага 15 дахь жилдээ 200 орчим улс орныг хамруулан уг судалгааг хийсэн бөгөөд нийгмийн халамж болон амьтан хамгаалал, хүний эрх, байгаль орчны хамгаалал гэсэн дөрвөн хүчин зүйлсийг голлож, Freedom House, Millennium Challenge Corporation, Reporters Without Borders, UNICEF, LGBTQ болон Дэлхийн банкны судалгааг эх сурвалжаа болгосон байна.
Шилдгээр нэрлэсэн улс орнууд өнгөрснөөс өдийг хүртэл дараах дөрвөн шалгуурт хэр зэрэг ахиц гаргасан нь хамгийн чухал бөгөөд тогтвортой хөгжилтэй, амар амгалан эх дэлхийг бий болгоход эдгээр улсуудын ололт амжилт чухал нөлөөтэй гэж үзжээ.
Ингээд энэ оны шилдэг 10 ёс зүйтэй аялал жуулчлалын бүс нутгийг танилцуулъя.
- Barbados
- Belize
- Botswana
- Cabo Verde
- Chile
- Costa Rica
- Mongolia
- Palau
- Seychelles
- Timor-Leste
Сэтгэгдэл (1)