БАРИМТ 1
Солгой гартнууд дэлхийн хүн амын 10-12 хувийг бүрдүүлдэг.
БАРИМТ 2
Эмэгтэйчүүдээс илүү эрэгтэй хүмүүс солгой байх магадлал илүү өндөр байдаг.
БАРИМТ 3
Солгой гартай хосын дундаас солгой гартай хүүхэд төрөх магадлал 24 хувьтай.
БАРИМТ 4
Солгой гартай хүмүүс баруун гараа ашигладаг хүмүүсээс ес хүртэл жилийн өмнө нас бардаг гэдэг ч батлагдсан нь үгүй.
БАРИМТ 5
Хүн төрөлхтний түүхэнд солгой гартай хүмүүсийг тусгаарлаж үздэг байв. Викторын эринд тэднийг сатаны элч хэмээн зодож гадуурхдаг байжээ.
БАРИМТ 6
Исламын олон орнуудад зүүн гарыг ариун бус гэж үздэг бөгөөд хүмүүс нь зөвхөн баруун гарыг ашигладаг. Саудын Араб гэх мэт зарим орнуудад зүүн гар ашиглахын эсрэг хууль хүртэл байдаг.
БАРИМТ 7
Библид баруун гарыг 100 удаа эерэг байдлаар иш татсан байдаг бол зүүн гарыг 25 удаа сөрөг байдлаар дурдсан байдаг аж.
БАРИМТ 8
Зарим орнуудад зүүн гараа ашигласан хүүхдүүдийг шийтгэдэг.
БАРИМТ 9
Мөн Алберт Эйнштейн, Бенжамин Франклин, агуу Александр нар ч солгой байсан.
БАРИМТ 10
Амьтад ч бас солгой байх нь бий. Тэдний нэг нь шар өрөвлөгт какаду тоть, тэд бүхлээрээ солгой байдаг гэнэ.
БАРИМТ 11
Солгой гартан болоход нөлөөлдөг генийг LRRTM1 /Leucine-rich repeat transmembrane neuronal protein 1/ гэж нэрлэдэг.
БАРИМТ 12
Аппологийн дөрвөн сансрын нисгэгчийн нэг нь солгой байсан.
БАРИМТ 13
Солгой гартнуудын баруун зүүн тархины харилцаа илүү хурдан байдаг. Энэ нь мэдээлэл хурдан солилцдог гэсэн үг бөгөөд тэднийг олон зүйл дээр илүү амжилттай байхад хүргэдэг.
БАРИМТ 14
Пенсильван мужийн Хантингтон хотод орших "Juniata College" нь солгой оюутнууддаа олон төрлийн тэтгэлгийг санал болгодог.
БАРИМТ 15
Солгой гартнууд баруун гартнууд зүүнээрээ ажиллаж сурахаас илүү хурдан баруун гараа ашиглаж сурдаг.
БАРИМТ 16
‘left’ буюу зүүн гэсэн утгатай энэ үг нь Англо-Саксоны эрин үеийн ‘lyft” буюу сулбагар, сул гэсэн утга бүхий үгнээс гаралтай.
БАРИМТ 17
Солгой гартай хүмүүсийн ихэнх нь спортод маш сайн бөгөөд ялангуяа теннис, бейсбол, бокс, усанд сэлэлтээр амжилт гаргах нь их байдаг байна.
Алдартай теннисчдийн 40 хувь гаруй нь солгой гараараа тоглодог.
БАРИМТ 18
Солгой гартай хүмүүс, жирийн хүмүүсийг бодвол урлагийн мэдрэмжтэй, тус салбарт амжилт гаргах нь элбэг гэнэ.
БАРИМТ 19
Наполеон Бонапарт солгой байсан тул жагсаалд явахдаа зүүн гар талд явах дургүй байжээ. Энэ нь буу зэвсгээ барихад нь эвтэй байсан бололтой. Тиймээс тэр армийнхаа жагсах дэгийг бүхэлд нь өөртөө тааруулж өөрчилсөн ба энэ нь яваандаа эзлэгдсэн зарим орнуудынх нь автомашины хөдөлгөөний дүрэнд хадгалагдаж үлджээ.
БАРИМТ 20
АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчид солгой гартнууд байв. Үүнд, Жеймс Гарфилд, Герберт Гувер, Харри С.Трумэн, Жералд Форд, Рональд Рейган, Жорж ХВ Буш, Билл Клинтон, Барак Обама нар нэрлэгджээ.
БАРИМТ 21
Эдгээр хүмүүс нь ямар нэгэн мэдээллийг хурдан боловсруулдаг тул баруун гартнуудаас өөр сэтгэл хөдлөл мэдэрдэг гэжээ.
БАРИМТ 22
Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дурдсанаар, солгой гартай хүмүүс гараа гэмтээгээд баруун гараа ашиглаж сурахдаа хурдаг байдаг. Харин баруун гартай хүмүүст зүүн гараа ашиглах сурахад багагүй хугацаа шаарддаг гэжээ.
БАРИМТ 23
Бас нэгэн сонирхолтой зүйл бол солгой гартай хүмүүс баруун гартай хүмүүсээс баян болох магадлал 26 хувиар илүү байдаг гэжээ.
БАРИМТ 24
Харин солгой гартнуудын биеийн хөгжил нь баруун гартнуудаас хожим буюу 5 сарын дараа бүрэн гүйцдэг байна.
Сэтгэгдэл (2)