Дэлхийн хэмжээнд 1976 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 13-ны өдрийг "Олон улсын солгой гартнуудын өдөр" хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдөр баруун гараар ашиглахад зориулагдсан багаж хэрэгслүүд ашиглах, авто замын баруун гарын дүрмийн дагуу машин жолоодох гэх мэтээр гадуурхагдаж буй хэмээгдэх солгой гартнуудыг гадуурхагдалтыг арилгах зорилготой байдаг гэнэ. Энэ өдрийг анх 1976 онд Деан Р.Кэмпбелл тэмдэглэж байжээ.
Эрт цагт солгой гартнуудыг ид шидтэн, шулам гэж үзэн ердийн хүмүүсээс тусгаарладаг байсан гэдэг. Харин одоо бол энэ нь тархины аль хэсэг зонхилон үүрэг гүйцэтгэж байгаагаас хамаардаг гэдгийг хүн бүр мэддэг болсон.