Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд Төрийн ордны их танхимд үргэлжилж буй. Хуралд 27 орны 500 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна.
Тус хуралд нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлсэн эрдэмтэн Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч, Пенсильванийн Их Сургуулийн Монголын түүхийн профессор Kристофер П.Этвүд оролцохгүй байгаа тухайгаа мэдэгдэл гаргажээ.
Ингэхдээ, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуунаас болж оролцох боломжгүй болсон хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
Сэтгэгдэл (30)