"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Их газрын чулуу" байгалийн цогцолбор газарт наймдугаар сарын 11-12-нд болно.
Тус наадмын үеэр "Эрт урьдын цагт", "Нарны хүүхдүүд" зэрэг хүүхдүүдэд зориулсан тоглолт, "Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу" уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд болно.
Мөн залууст зориулан чөлөөт хөгжимтэй орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Уг наадмын тасалбарын үнэ 10,000 төгрөг.
Наадмын хөтөлбөр:
Урлагийн их наадам болох:
Дундговь аймагт очих газрын зураг: