Худалдаа, хөгжлийн банк Монгол улсад анх удаа Олон улсын стандартчиллын ISO байгууллагаас 2021 онд боловсруулан гаргасан “Үйлчилгээний төгөлдөршлийн” ISO 23592:2021 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр харилцагчид үйлчилгээ үзүүлж буй суваг бүрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэн ажиллана. Мөн харилцагч нартаа хүлээлтээс нь давсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх бүхий л заавар, зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах юм.
Үйлчилгээний төгөлдөршлийн ISO 23592:2021 стандартыг Франц улсын AFNOR группээр баталгаажуулан дэлхийд анх удаа Худалдаа, хөгжлийн банк үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа юм. Мөн төслийн хүрээнд банкны 24 ажилтан 3 модуль бүхий дотоод аудиторын сургалтад хамрагдан, мэргэжлийн шалгалтаа амжилттай өгч “Нэгдсэн менежментийн тогтолцооны дотоод аудитор” гэрчилгээгээ гардан авлаа.
Худалдаа, хөгжлийн банк нь иргэдийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хялбар шийдлээр харилцагчдадаа хүргэхээр ажиллаж байна. Түүнчлэн харилцагч нартаа хүлээлтээс давсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх томоохон амжилтын төлөө илүү их хичээж ажиллах болно.
Хөгжилд Хамтдаа
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Сэтгэгдэл (1)