Монгол, Австрали улсын соёл урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга Сидней хотын дуурийн театрт ирэх сарын 14-ний өдөр "Монголын сайхан орон" бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Энэхүү тоглолтод Морин хуурын чуулга Монгол аялгуу, Уран хас балетын Adagio, Монголын тал нутаг зэрэг бүтээлүүдийг толилуулна.
Морин хуурын чуулга нь анх 1992 онд байгуулагдаж, 1996 оноос хойш БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, АНУ, Франц, Итали, Австри, ХБНГУ зэрэг 40 гаруй улсад тоглож байжээ.
Сэтгэгдэл (1)