АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр далайчин Хятадын тагнуулын ажилтнуудад АНУ-ын цэргийн нууц мэдээллийг илгээсэн хэргээр буруутгагдан баривчлагджээ. Далайчдын нэг Жинчао Вэй лхагва гарагт Сан Диегогийн тэнгисийн цэргийн баазад ажиллахаар ирэхэд нь баривчилсан гэж АНУ-ын Калифорнийн өмнөд дүүргийн прокурорын пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.
Тус бааз нь Номхон далай дахь Тэнгисийн цэргийн хамгийн том байгууламжуудын нэг юм. Баривчлагдсан өөр нэг далайчин болох бага офицер Вэнхен Жао Калифорниа дахь Порт Хуенеме дахь Вентура мужийн тэнгисийн цэргийн баазад ажиллаж байжээ. Вэйгийн эсрэг яллах дүгнэлтийг пүрэв гарагт задалсан бөгөөд Жаогийн эсрэг буруутгаж буй хэргээс тусдаа зүйл юм. Хууль зүйн яамны Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Ерөнхий прокурорын туслах Мэтт Олсон “Энэ ялууд нь (БНХАУ) манай улсын батлан хамгаалахад чухал ач холбогдолтой мэдээллийг ямар ч аргаар хамаагүй олж авах хүсэлтэй байгааг харуулж байна” гэж мэдэгдэв.
Пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр Прокурорууд хэлэхдээ, Вэй нь "USS Essex" хөлөгт машинистын туслахааражиллаж байсан. 2022 оны хоёдугаар сараас эхлэн Хятадын тагнуулын ажилтантай харилцаанд орсон гэж таамаглаж байна. Машинистын туслах нь инженерүүдийн ангилалд багтдаг бөгөөд үйл ажиллагааг хариуцдаг. Мөн хөлөг онгоцны тоног төхөөрөмжийг засварлах үүрэгтэй. Энэхүү тохиролцооны нэг хэсэг болгон Вэй Эссекс болон Тэнгисийн цэргийн бусад хөлөг онгоцны гэрэл зураг, видео бичлэгийг Хятадын офицерт илгээсэн гэж яллах дүгнэлтэд дурьдсанаас гадна хөлөг онгоцны зохион байгуулалт, зэвсгийн системтэй холбоотой олон арван техникийн болон механик гарын авлагыг илгээсэн байсан. Үүний хариуд Вэй олон мянган доллар авсан гэж мэдэгджээ.
Яллах дүгнэлтэд Вэй энэ хугацаанд АНУ-ын иргэншил авсан болохыг харуулж байгаа бөгөөд Хятадын тагнуулын ажилтан Вэйг 2022 оны тавдугаар сарын 18-нд иргэншил хүлээн авсанд нь баяр хүргэсэн байв. Магадгүй түүнйизорилго анхнаасаа л тагнуулын хувиар байсан байж болзошгүй. Вэйгийн хятад офицер руу илгээсэн гэх мэдээллийн ихэнх нь Тэнгисийн цэргийн хүчний компьютерийн системд хадгалагдаж байсан чухал баримтууд байв. Вэй аюулгүй байдлын зөвшөөрөлтэй байсан тул нэвтрэх боломжтой байсан. Харин
Харин Жаогийн эсрэг яллах дүгнэлтэд 2021 оны найдугаар сараас 2023 оны тавдугаар сарын хооронд Жао АНУ-ын цэргийн нууц мэдээлэл, тэр дундаа Энэтхэг-Номхон далайд хийх томоохон цэргийн сургуулилалтын үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг далайн эдийн засгийн судлаачийн дүрд хувирсан хүнд өгсөн гэж үзэж байна. Тэр хүн үнэндээ Хятадын тагнуулын ажилтан байсан гэж яллах дүгнэлтэд дурджээ. Үнэн хэрэгтээ анхнаасаа тэднийг ямар сэдэлтэй тэнгиёийн цэрэг элссэнг гадарлаж болох ч АНУ-ын иргэншил авсныг нь харгалзан үзэхэд тагнуул гээд хэлчихэж чадахгүй байгаа гэнэ.
Л.Сайнаа