Олны дунд "Найман ишигний хэрэг" нэрээр танигдаад байгаа хэргийн шүүх хурал өчигдөр болж, "Бусдын малыг мэдсээр байж өөрийн болгосон нь мал хулгайлах гэмт хэрэг гэж үзсэн. Мөн бусдын эд хөрөнгө малыг хууль бусаар, мэдсэн атлаа шунахайн сэдлээр үйлдсэн. Эрүүгийн хэргийн "Олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн заалтыг хангаж байна" гэж үзэв. Түүнчлэн бусдын малын тэмдгийг өөрчлөн өөрийн болгож буй тэдний үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ гэлээ. Малын хулгай гэдэгт 8 бог, хоёр бог, хоёр бод ба түүнээс дээш малыг тооцно гэж заадаг байжээ. Гэрэлзаяа нар нь 56 тооны малыг хулгайлсан нь Эрүүгийн хэргийн малын хулгайн заалтад тооцогдоно гэж үзсэн байна. Ингэснээр уг хэрэг Анхан шатны шүүхэд шилжиж сэжигтнүүд суллагдав.
Энэ үйл явдлыг олонд дэлгэсэн сэтгүүлч Б.Өнөрцэцэг ийн хэлэв.
Тэрбээр "Найман ишигний асуудал бол хулгай биш. Хулгайн гэмт хэрэг хонь нийлэх замаар үйлдэгдэхгүй. Буруутгах гэж үзвэл 8 ишгийг зөөсөн үйлдэл нь завших гэж оролдсон байх магадлалруу дөхнө. Завшихаар яллавал саяных шиг хоригдохгүй хөнгөрнө. Тодруулбал торгоно. Шүүх өмнө нь энэ хэргийг нэг удаа ингэж шийдсэн ч тохиолдол бий. Гэхдээ завшсан зүйл байхгүй 8 ишиг эзэндээ бий, талыг нь чоно идсэн. Эмээг мөнгө угаахаар яллах ямар ч боломжгүй. Найман ишгийг зарж үрээгүй. Завдалт ч гэж үзэх боломжгүй. Харин айлд аваачиж тавихад эмээ зам зааж өгсөн гэдгээр татагдаад байгаа юм бн лээ. Энэ хэргийг эцсийг нь хүртэл явж, заавал гаргаж авна, харж байгаарай!!! Торны цаана хоригдож байсан хүмүүсийг гэрт нь аваад ирлээ, одоо юм учиртай!!!" гэв.
Сэтгэгдэл (26)