Энэ наймдугаар сард таны амьдралд ямар өөрчлөлт ирж, ямар зүйлс тохиолдох вэ?
ХОНЬ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүтээлч авьяас, оюун ухаан тань амжилтад хүрэхэд тусална. Өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Мөн бусдын өмнөөс ажиллах хэрэг ч гарч магадгүй. Хэрвээ ямар нэгэн бизнес аялал төлөвлөх гэж байгаа бол эхлээд үнэхээр хэрэгтэй, хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Зарлагаа нарийн тэмдэглэж, хэрэгцээгүй зардлыг танахыг хичээгээрэй.
Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд эв зүйгээр, уян хатан хандахыг од эрхэс зөвлөж байна. Хардалт, үл итгэсэн байдлаас шалтгаалж, гэр бүлд багагүй асуудал үүсэх бололтой. Ганц бие хүмүүс сарын дундуур танилцсан хэн нэгэнтэй богино хугацаанд дотносож, энэ харилцаа нь удаан үргэлжилнэ.
Эрүүл мэнд: Таны биед өвчин зовуурьгүй байх боловч сэтгэл санааны хямралд өртөх магадлалтай. Ажлын ачааллаа тохируулж, тогтмол цагт унтаж хэвших хэрэгтэй. Согтууруулах ундаанаас татгалзаж, найз нөхөдтэйгөө цэвэр агаарт гарахыг илүүд үзээрэй. Тамир тэнхээ сайжруулах эмчилгээ, сувилгаа хийлгэхэд үр дүнгээ хурдан өгнө.
ҮХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын газарт зөрчил маргаан үүсэх бололтой. Хэрвээ та ямар нэг шинэ зүйл хийхээр төлөвлөсөн бол дахин нэг нягталж, туршлагатай хүнээс дэмжлэг авах хэрэгтэй. Санхүүгийн байдалд хүндрэл үүсч, таныг багагүй бухимдуулна. Та хэр овжин сэргэлэн байж чадахаас шалтгаалан орлого нэмэгдэх боломжтой. Төлөвлөгөөгүй зардлыг хэрхэвч зөвшөөрч болохгүйг анхаараарай.
Хайр дурлал, гэр бүл: Ганцаардмал ганц бие хүмүүс энэ сард хайрын романст умбана. Удаан хугацаанд харилцаатай байсан хосуудын хувьд сүй тавих бололтой. Харин та гэр бүлтэй бол хүүхэдтэй холбоотой асуудал таныг бага зэрэг зовооно. Хүүхэд таны хүссэн шиг биш хүмүүжүүлсэн шиг хүн болж төлөвшинө гэдгийг анхаараарай.
Эрүүл мэнд: Оюун ухаанаа төвлөрүүлэх, бясалгах, иогоор хичээллэхэд таатай. Энэ нь биеийн энергийг тогтворжуулж, сэтгэл санааг тайтгаруулахад тусална. Магадгүй нүдтэй холбоотой асуудал гарч болзошгүй байна.
ХАМТАТГАХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Карьер хөөх, өөрийгөө дөвийлгөх үзлээсээ болж, хамт олны уур амьсгалыг муутгаж болзошгүй. Таны ажлын амжилтын тал хувь нь хамт олны тусламж дэмжлэг дээр тулгуурладаг гэдгийг битгий умартаарай. Мөнгө санхүүтэй холбоотой маргаанд та ялах болно. Орлогоо нэмэгдүүлэх зорилгоор давхар ажил эрхэлж болно. Гэхдээ жилийн эцэс болсон энэ үед танд тийм ч хялбар боломж тохиохгүй. Иймээс олдсон боломжийг бүү алдаарай.
Хайр дурлал, гэр бүл: Хайр сэтгэлийн тал дээр таатай сайхан байх болно. Та өөрөөсөө дээгүүр албан тушаалтай эсвэл хөрөнгө чинээтэй нэгэнтэй харилцаа тогтоох магадгүй. Энэ нь та хоёрын харилцаанд багагүй сорилт дагуулна. Хосуудын хувьд харилцаа улам гүнзгийрч, батжих болно. Гэр бүлд өдөр тутмын аар саар зөрчил маргааныг даамжруулах хэрэггүй.
Эрүүл мэнд: Санаандгүй байдлаар бэртэж гэмтэх магадлалтай. Согтууруулах ундааны хэрэглээгээ тааруулах хэрэгтэй. Агаар салхинд гарах, аялал зугаалгаар замд гарахдаа яаралтай тусламжийн хайрцгаа битгий мартаарай. Ерөнхийдөө эрүүл мэндийн байдал хэвийн байна.
МЭЛХИЙ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил үйлс хэвийн байх болно. Албан тушаал дэвших, байр сууриа бэхжүүлэх боломжтой. Бизнес эрхлэгчид чухал түнштэй холбоо тогтоох магадлалтай. Бүх зүйлийг цаг тухайд нь хийхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайжрах бүрэн боломжтой ч бүх зүйл таны хичээл зүтгэлээс шалтгаална.
Хайр дурлал, гэр бүл: Энэ сард таныг романтик учралууд хүлээж байна. Зөвхөн хайрлаж дурлаад зогсохгүй, сүй тавих, хуримын тов тогтоох ч магадлал өндөр байна. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд үл итгэх, хардах хандлага давамгайлж, хэрүүл маргаан гарах магадлалтай. Иймээс аль болох тэвчээртэй байж, харилцан нэгнээ ойлгохыг хичээгээрэй.
Эрүүл мэнд: Сарын дундуур бие өвдөж магадгүй. Хүнд өвчин биш боловч таныг нэлээд тавгүйтүүлэх бололтой. Гэмтэж бэртэхээс сэргийлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай.
АРСЛАН
Ажил, мөнгө санхүү: Ажил хэрэгт гэнэтийн таагүй асуудлууд үүсч мэднэ. Шийдвэрлэх арга замыг хайх явцад бусдын өмнө толгой бөхийх ч хэрэгтэй болж мэднэ. Төлөвлөгөө гаргаж, шинэ санаагаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Өөрийн нөхцөл боломжоо зөв дүгнэснээр орлогоо нэмэгдүүлж чадна. Харин их хэмжээний зарлага гаргахаас татгалзаарай.
Хайр дурлал, гэр бүл: Хувиа хичээсэн зан гаргаж, өөрийнхөөрөө зүтгэх нь гэр бүлийн харилцааг хүндрэлтэй болгож байна. Өөрийн буруугаа мэдэж байгаа нөхцөлд буулт хийх хэрэгтэй. Хайртдаа бууж өгөх нь ялагдал биш юм. Ганц бие хүмүүс түр зуурын зугаа цэнгэлд татагдах магадлалтай. Үүний зэрэгцээ зарим нэг нь нөгөө хүнээ романтик төсөөлөлдөө тааруулах гэж хүчилснээр багагүй зөрчил үүсгэж мэднэ.
Эрүүл мэнд: Биеийн байдал сайн байна. Бага зэргийн гэмтэл авах, хөнгөн ханиад тусах магадлалтай. Өөрөө бие даан эмчилгээ хийх хэрэггүй. Ямар ч тохиолдолд мэргэжлийн эмчид хандаарай.
ОХИН
Ажил, мөнгө санхүү: Ажил хэргийн салбарт ихээхэн амжилттай байна. Өөртөө итгэх итгэл нэмэгдсэнээр мэргэжлийн ур чадвараа бүрэн харуулж, таны нэр хүнд нэмэгдэнэ. Ямар ч салбарт ажилладаг бай таны хичээл зүтгэл олон амжилтыг дагуулна. Санхүүгийн байдал сарын дунд үеэс эрсдэлтэй нөхцөл байдалд орно. Хэн нэгэнд мөнгө зээлэх хэрэггүй.
Хайр дурлал, гэр бүл: Энэ сард ганц бие хүмүүсийг сэтгэл догдлуулсан харилцаа хүлээж байна. Гадаад төрхдөө анхаарснаар эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна. Ойрын өдрүүдэд романтик адал явдал цөөнгүй тохиолдоно. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа сайжруулах, тогтворжуулахад онцгой анхаарах хэрэгтэй.
Эрүүл мэнд: Мэдрэлийн ядаргаа, дархлааны өвчлөлөөс сэргийлээрэй. Бие эрүүл байлгахын гол үндэс нь сэтгэл санаагаа тайван байлгах юм. Спортоор хичээллэдэг хүмүүс энэ сард багагүй амжилт гаргах боломжтой.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Олон сорилт бас ололт хүлээж байна. Чухал ажил хүлээж авах, томилолтоор явах магадлалтай. Боломжийг ашиглаж чадвал ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийж чадна.Таны эд хөрөнгийн ашиг сонирхол буурна. Их хэмжээний зарлага гаргахаас сэргийлж чадвал санхүүгийн байдал тогтвортой байна.
Хайр дурлал, гэр бүл: Гэр бүлийн хосууд нэгнээсээ уйдаж, шинэ харилцаа үгүйлж болзошгүй. Таны хайр сэтгэл хэр хүчтэйг сорьсон үйл явдал тохиож мэднэ. Ганц бие хүмүүсийг олон сонирхолтой учрал хүлээж байна. Тэдний дундаас амьдралын ханиа олж мэднэ.
Эрүүл мэнд: Сэтгэл тавгүйтэж, бие эвгүйрхэх хандлагатай. Биед онцын өвчлөл байхгүй байна. Тогтмол цагт унтаж, сэрж хэвших хэрэгтэй. Бас хүнд хоолноос татгалзаж, цагаан хоолны дэглэм баримтлах нь сайн.
ХИЛЭНЦЭТ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Албан томилолт, уулзалт зөвлөгөөн, чухал гэрээ хэлцэл гээд завгүй байх болно. Мөнгө их хэмжээгээр орж ирнэ. Санхүүгийн тааламжтай үеийг ашиглаад санаснаа бүтээгээрэй.
Хайр дурлал, гэр бүл: Романтик адал явдал, шохоорхол, түр зуурын зугаа цэнгэл гээд үйл явдал өрнүүн байна. Ганц бие хүмүүс хайр дурлалд яарах хэрэггүй. Хагацсан хүмүүс эргэн нийлэх магадлалтай. Гэр бүлтэй хүмүүс хамт хийж болох сонирхолтой зүйл турших нь харилцааг сэргээнэ.
Эрүүл мэнд: Ачааллаа тохируулж, сайтар амарч байх хэрэгтэй. Ядаргаанд орох, гэмтэж бэртэхээс сэргийлээрэй.
НУМ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Албан тушаал ахиж, орлого нэмэгдэнэ. Салбартаа таны нэр хүнд өсч, олонд алдаршина. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн хэрээр амжилт тань батажна. Энэ сард олон хүн ирээдүйн амжилтын сууриа тавьж чадна. Санхүүгийн байдал сайнгүй байгаа ч орлого тодорхой хувиар нэмэгдэнэ. Их хэмжээний зарлага гаргахгүй байсан нь дээр.
Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах, сүй тавих бололтой. Гэр бүлийн харилцаа зөрчилтэй байж, урам хугаралттай учирна. Зарим нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж мэднэ. Салж сарнихаа урьтал болгохын өмнө өөрийн сэтгэл зүрхээ сайн сонсоорой. Хожим харамсахгүй гэсэн итгэлгүй байвал өөрийгөө хуурах хэрэггүй.
Эрүүл мэнд: Архаг өвчнөө эмчилж, хүндрэхээс болгоомжлоорой. Хорт зуршлаа хаяхад тохиромжтой. Спортоор хичээллэхэд биеийн дархлаа сэргэнэ.
МАТАР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажилдаа сайн үйлс бүтээж, амжилт гаргана. Зарим нэг саад бэрхшээл замд тань тулгарах ч өдөр бүр эрч хүчтэй байж, урдах ажлаа хийснээр эцэстээ та бүхнийг ялна. Бизнес болон ажил хэрэгт ахиц дэвшил гарна. Та зарим нэг чухал хүнтэй холбоо тогтоох юм уу өндөр тушаалын хүнээс тусламж авна. Мөнгөний эх үүсвэр нэмэгдэх тул мөнгөө ахиухан хадгалах боломж гарна. Мөнгөний эх үүсвэр нэмэгдэхээс гадна сугалаа, даатгал гэх мэт гэнэтийн тохиолдлоор их хэмжээний мөнгөтэй болох магадлал өндөр байна.
Хайр дурлал, гэр бүл: Таныг хайр дурлалын тал дээр ивээж, сайхан санал хүлээн авах мөчийг даллаж байна. Шинээр хайр дурлалтай учрах боломж маш өндөр байна. Ганц бие хүмүүс насны ханиа олж, сүй тавина. Харин гэр бүл болсон хосууд үр хүүхэдтэй болж, аз жаргалаар бялхана.
Эрүүл мэнд: Таныг эрүүл мэнддээ анхаарал тавихыг сануулж байна. Сарын дунд үеэс эхлэн эрүүл мэндэд асуудал гарч мэднэ. Гэхдээ энэ нь тийм ч ноцтой биш, жижиг өвчнөөс үүдэх бололтой.
ХУМХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүч, урам зориг нэмэгдэж, идэвхтэй санаачилгатай байх наймдугаар сар эхэллээ. Ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт гарч том боломжийг нээнэ. Санхүүгийн байдал хэвийн байна. Гэхдээ хэрэгцээнээс хэтэрсэн зардал гаргах хэрэггүй. Эс бөгөөс сарын сүүлээр санхүүгийн хямралд өртөхийг анхаараарай. Бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгч гарч ирнэ. Түүний эсрэг давуу талаа ашиглаж, танилын хүрээгээ ашиглан хурдан ажиллавал ялалтад хүрэх болно.
Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс энэ сард заяаныхаа ханьтай учрах магадлалтай. Хайр дурлалын шинэ харилцаа таны амьдралыг шинэ хэмнэлд оруулна. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох сайхан мэдээгээр шинэ оныг эхлүүлэх бололтой.
Эрүүл мэнд: Хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарч, жимс ногоо түлхүү хэрэглээрэй. Энэ сард идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолт таныг эрүүл байхад туслах болно.
ЗАГАС
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Ажилдаа амжилт гаргахын тулд авьяас чадвараа дайчилж, тооцоотой байх хэрэгтэй. Сарын дунд үеэс та ажилдаа амжилт гаргахад илүү хялбар болох тул боломжийг битгий алдаарай. Дээд албан тушаалын хүнтэй зөрчилдөхөөс зайлсхийгээрэй. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй. Их хэмжээний мөнгө зээлэх, мөрийтэй тоглох зэргээс татгалзвал дээр.
Хайр дурлал, гэр бүл: Хайр сэтгэлийн асуудалдаа эв зүйгээр, уян хатан хандахгүй бол харилцаанд тань бэрхшээл стресс л нэмнэ. Гэр бүлд баярт үйл явдал олон тохиох боловч энэ нь харилцааг бэхжүүлэхэд тэгтлээ тус нэмэр болохгүй. Хамгийн гол нь ойлголцол гэдгийг санаарай. Хайртай хүний тань эрүүл мэнд муудаж магадгүй.
Эрүүл мэнд: Таагүй үр дүн авчирсан харилцаа таныг ядрааж залхаах болно. Хэрэв ийм нөхцөлд орвол эрүүл мэндээ л анхаарахыг зөвлөж байна. Жолоо барих үедээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Аль болох тайван байж, согтууруулах ундаанаас татгалзаарай.
Л.Сайнаа