Даваа гаригт алдарт дуучин Тайлор Свифт "Эрас" аялан тоглолтоо АНУ-д хийж дуусгахын өмнөхөн түүнтэй хамт замд хүнд даацыг өргөсөн багийн гишүүд, тэр дундаа аяллын ачааны машины жолооч нарт их хэмжээний урамшуулал өгч, талархал илэрхийлэв.
Колорадо мужид төвтэй "Shomotion" ачааны тээврийн компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Майкл Шеркенбах Свифт ачааны машины жолооч тус бүрт 100 мянган ам.долларын чек өгсөн нь аялалын тээврийн ажилтнуудыг гайхшруулжээ.
"Shomotion" бол аялалын том оврын машин түрүүсийн үйлчилгээ, тоглолт, томоохон арга хэмжээний тайзны засал, чимэглэлийг гүйцэтгэдэг томоохон компани юм. Шеркенбах түүний хэдэн ажилтан зургаан оронтой урамшуулал авсан талаар тодруулахаас татгалзсан ч уг урамшуулалд ачааны тээврийн багийн нийт 50 орчим гишүүн багтсан ажээ.
Ердийн урамшууллын дүн нь тус бүр нь 5000-10000 доллар байдаг. Харин зургаан оронтой урамшуулал хүртэх нь тэр болгон тохиогоод байхгүй аз хийгээд бусдаас ирэх сайхан сэтгэл биш ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)