Украины Ерөнхий Прокурорын дэргэдэх Дайны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сард Орос улс тус улсад түрэмгийлснээс хойш ойролцоогоор 10,749 энгийн иргэн амиа алдаж, 15,599 хүн шархадсан судалгаа гарчээ.
Амиа алдагсдын тоонд 499 хүүхэд байгаа гэж тус мэдэгдэлд мөн дурдав. Украин эзлэгдсэн газар нутгаа чөлөөлсний дараа амь үрэгдэгсдийн тоо улам бүр нэмэгдэх болсныг онцлов. Уг тоо НҮБ зэрэг олон улсын байгууллагынхтай ижил байгаа. Мөн долдугаар сарын 07-нд НҮБ "9000 гаруй энгийн иргэн, түүний дотор 500 гаруй хүүхэд" амь үрэгдсэнийг баталсан ч бодит тоо үүнээс илүү байх төлөвтэй байгаа гэнэ.
Түүнчлэн Оросын армийн Украинд үйлдсэн 98 мянган дайны гэмт хэргийг бүртгэсэн гэж мэдэгджээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)