Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон түүний эхнэр Софи Грегуар Трюдо нар салж байгаа тухай Трюдо лхагва гарагт өөрийн инстаграмм хуудсандаа мэдэгдэв. Тодруулбал, Трюдо Софитэй удаан хугацааны турш маргасны эцэст ийнхүү салах шийдвэр гаргасан гэж ярьжээ.
Тэрбээр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө тэдний хувийн нууцыг хүндэтгэхийг хүссэн. Түүнчлэн Ванкуверт хэдэн жил багшилж байгаад 2002 онд Трюдо Монреальд буцаж ирээд Грегуар Трюдотой уулзаж, үерхэх болсон гэж Канадын Ерөнхий сайдын албан ёсны намтарт дурджээ.
Тус намтарт "2002 онд Жастин Монреальд гэртээ буцаж ирээд Софи Грегуартай уулзсан. Тэд 2005 онд гэрлэсэн бөгөөд одоо Ксавье, Элла-Грэйс, Хадриен нарын бахархалт эцэг эх болсон" гэж бичжээ.
Трюдогийн Либерал намын вэб сайтад мэдээлснээр Грегуар Трюдо Монреалийн их сургуульд харилцаа холбооны чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Дараа нь телевиз, радиогийн сурвалжлагч болохоосоо өмнө борлуулалт, сурталчилгааны чиглэлээр ажиллаж байжээ. Хосууд жил бүр хурмынхаа ойг тэмдэглэдэг байлаа.
Хосууд тавдугаар сарын эхээр Лондон хотноо Чарльз хааны титэм өргөх ёслолд оролцож, гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм.
Л.Сайнаа
Эх сурвалж: CNN