Монголын холимог тулааны “MGL-1 FC” холбооны 57 кг-ийн жингийн аварга “Ардын хүү” хочит О.Пүрэв таалал төгсжээ. Тэр нэгэн цагт Монголын ард түмэндээ хандан ийн хэлж байв.
Анх Амгалан вокзал дээр нүүрс түүгээд явж байхад барьж авч цас цэвэрлүүлдэг байсан вокзалын цагдаа ах нартаа баярлалаа. Хамтдаа нүүрс түүдэг, зовлон жаргалаа хуваалцдаг байсан Эрдэнэсүрэн найздаа баярлалаа.
Нарантуул зах дээр 500 граммын варианы шилтэй хар цайг 50 төгрөгөөр зараад явж байхад шижиглэхгүй авч уудаг байсан худалдаа эрхлэгч ах эгч нартаа баярлалаа.
Энэ Амьдралд амьдархын тулд заримдаа тэсч үлдэхийн тулд хүн хулхидаж хулгай хийж явсангүй ээ ариун цагаан хөдөлмөр зүтгэлээрээ шударгаар хөдөлмөрлөсөн гэдгээ хэнийч өмнө ам бардам хэлнээ.
Өөрийнхөө төлөө гэр бүлийнхээ төлөө хийсэн хөдөлмөр зүтгэл бүрийг минь дэмжиж ирсэн Монгол Ахан дүүсдээ баярлаж явдагшүү.
Би та бүхний дунд төрж
Би та бүхний дунд өсөж
Би та бүхнийхээ дунд дуусна
Би хаанаас эхэлснээ хэзээч мартахгүй ээ
"Ардын Хүү" О.Пүрэв Монгол ахан дүүсдээ Баярлалаа
Сэтгэгдэл (13)