Холливудын халуухан бүсгүйчүүдийн нэг алдарт жүжигчин Анжелина Жолитой адилхан харагдахын тулд 50 удаа хагалгаанд орсон хэмээн шоронд хоригдож байсан Иран эмэгтэй суллагдаж, өөрийн дүр төрхийг зүгээр л будалт, эвлүүлэг байсныг олон нийтэд өнгөрсөн жил дэлгэжээ.
Иран улсын иргэн Сахар Табар 2019 онд Анжелин Жоли шиг харагдахын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх мэдээллийг олонд цацаж, улмаар олны танил болсон. Тухайн оны аравдугаар сард Сахар баривчлагдаж, Ираны бурхныг доромжилсон хатуу хуулийн дагуу арван жил шоронд хоригджээ. Өдгөө тэр 21 настай. Мөн өнгөрсөн жил Иранд болсон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жагсаалын үеэр суллагдсан юм. Сахар 2019 оны аравдугаар сард авлига авсан, бурхныг доромжилсон хэргээр баривчлагдаж, арван жилийн хорих ял авсан юм. "The Independent" сонинд идэвхтэн Масих Алинежад 14 сар хоригдсоны эцэст суллагдсан гэж хэлснийг эш татсан байна.
Сахарын дүр төрх нь ямар нэгэн алдаатай гоо сайхны мэс заслаас шалтгаалаагүй, харин бүгд хошигнол байсныг илчилсэн. Тэр үед Сахар Табар дөнгөж 19 настай байсан юм. Түүний тоглоом шоглоом нь түүнийг шоронд суулгасан. Ээж нь гэм зэмгүй охиноо суллуулахын тулд өдөр бүр уйлдаг байжээ. Мөн түүний ээж "Эрхэм Анжелина Жоли, бидэнд таны дуу хоолой хэрэгтэй байна” гэж 2021 онд алдарт жүжигчин рүү захидал илгээсэн удаатай.
Тэрбээр нэгэн ярилцлагадаа өөрийн жинхэнэ нүүр царайгаа илчилж, өмнө нь үзүүлсэн дүр төрхөө зүгээр л нүүр будалт, фотошоп гэж хэлжээ. Ийм үйлдэл хийх болсон нь инстаграм дагагчаа өсгөхийг хүссэн томоогүй бодлоос нь эхлэлтэй. Түүний хэлснээр сошиал орчин бол ердөө л худал хуурмагийн талбар.
Л.Сайнаа