Саяхан болж өнгөрсөн Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн хээр морийг тус аймгийн морин уралдаан зохион байгуулах албаныхан шалтгаангүйгээр хассан нь олны дургүйцлийг хүргээд байгаа билээ. Тэгвэл энэ талаар Б.Отгонсэлэнгэ дараах тайлбарыг өгөв.
Уяач Б.Отгонсэлэнгэ "Хэнтий нутгийн манлай уяач Содном гуай Хээр морины минь түрүүг хурдан удмын даагаар мялааж хүндэтгэл үзүүлэн "Миний дүү олон жил айраг түрүү авнаа" гэж хэлээд хоёр хацрыг минь үнссэн нь надад маш их урам зориг өгсөн танд талархлаа илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг хүсье. Буруу шийдвэр гаргасан морины комиссын цөөхөн хүнээс болж Хэнтий нутгийн ард түмнийг битгий харлуулаарай гэж та бүхнээсээ хүсье. Хэнтий нутгийн ард түмэн буруугүй шүү" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)