Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг Олон Улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж ирсэн нь өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан бид та бүхэнд сонирхолтой баримт дэлгэж байна.
Манай улсад БАЙГАЛЬ нэртэй 722 иргэн оршин суудаг. Харин АРИУНБАЙГАЛЬ нэртэй 40, УРАНБАЙГАЛЬ нэртэй 449, НАМУУНБАЙГАЛЬ нэртэй 298 иргэн оршин суудаг.
Л.Сайнаа