НҮБ-ийн 2013 оны Ерөнхий Ассамблейн Дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд A/RES/68/192 тогтоолыг баталж, 7-р сарын 30-нд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн түүхтэй. Энэхүү тогтоолоор “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, тэдний эрхийг хамгаалах, энэ тухай сурталчлах зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгджээ.