Монгол-Унгарын хамтарсан Азийн хүннүчүүд ба Европын Хүннүчүүдийн түүх, соёлын харилцаа, хамаарлын судалгаа” эрдэм шинжилгээний төслийн хүрээнд 2022 оны 8 дугаар сард Ар гүнтэд хийсэн археологийн малтлагаар илрүүлсэн “Хүннүгийн үеийн төмөр цутгамал тогоо”-г сэргээн засварлаж дуусчээ.
Тус тогоог Унгар Улсын Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Кашлер Миклош Элчин сайд С.Баатаржавт 2023 оны долдугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.
Унгарын эрдэмтэд, судлаач мэргэжилтнүүд долоон сарын хугацаанд “Хүннүгийн үеийн төмөр цутгамал тогоо”-г сэргээн засварлажээ.