Монгол Арт галлерейд гарч буй Япон улсын уран бүтээлч Казз Моришитагийн “Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрч байна” гэрэл зургийн үзэсгэлэн долдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэхээр болжээ. Япондоо төдийгүй Олон Улсад нэртэй гэрэл зурагчин Казз Моришита нь Ази, Европын улс орнуудад өөрийн бие даасан үзэсгэлэнгээ амжилттай гаргаж байсан бөгөөд энэ удаа Монгол Улсад анх удаа толилуулж буйгаараа онцлогтой юм. Энэхүү гүн нэрт үзэсгэлэнгээс толилуулж байна.
Гэрэл зургийг Д.Занданбат