Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 ойн баяр наадмын их насны морьдын уралдаанд Монгол улсын Тод манлай уяач Лхагвын Батмөнхийн "Их хурд" уралдаанд айрагдсан бор морийг морьд эргэж, газрын талд хүрсний дараа араас уралдаанд оруулжээ. Уг бор морь бариандаа орж ирээд унасан гэх мэдээлэл байна.
Морины эзэн Л.Батмөнх “Төрийн наадам болохоос Төрлийн наадам биш шүү” хэмээн бухимдаж байгаа ажээ. Бөх нь ч, морь ч будилаантай төрийн өндөрлөгүүдийн нутгийн түүхт ойн наадам олны хэл амыг дагуулаад байна. Мөн их насны уралдаанд түрүүлсэн хээр морийг хасжээ. Улмаар зургаад хурдалсан нутгийхаа морийг айрагдуулсан гэх мэдээлэл бас байна.
Энэ талаар спортын сэтгүүлч А.Цэрэндорж нийтэлжээ.
Монгол улсын Тод манлай уяач Лхагвын Батмөнх өнгөрсөн жилийн улсын наадмаас ч сэтгэл дундуур буцсан хүн. Учир нь түүний морийг хассан байдаг. Тухайн үед МУТМУ Л.Батмөнх,
"Энэ наадам эрлийзүүдийн наадам болж байна. Төр, түмний нүдэн дээр авлига авч эрлийз морь уралдуулж байна. Жинхэн монгол адууг хасаж байна. Уяач хүний бүтэн жилийн хөдөлмөрийн ингэж болохгүй шүү дээ. Морины комисс авлига өгснийг нь гаргадаг, авлига өгөөгүйг нь аваад үлдэж байна" гэж байлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)