БАРИМТ 1
Тэрбээр 1971 оны гуравдугаар 01-нд мэндэлжээ. Өдгөө тэр 52 настай.
БАРИМТ 2
Түүний төрсөн нутаг бол Сөүл хот.
БАРИМТ 3
Тэрбээр 1989 онд 18 насандаа АНУ-ын иргэншил авсан. Өнөөг хүртэл тэр АНУ-ын иргэн билээ.
БАРИМТ 4
Ма Дон Сок АНУ-ын Охайо мужийн Колумбус хотын коллежед суралцсан.
БАРИМТ 5
Түүний жүжигчний амьдрал 2005 оноос эхлэлтэй.
БАРИМТ 6
Тэрбээр 2016 онд "Train to Busan" кинонд гол дүр бүтээсэн нь олны талархлыг хүлээсэн. Улмаар тэр цагаас хойш тэр дандаа гол дүрд тоглох болсон.
БАРИМТ 7
Тэр 2008 оноос эхлэн гар барилдаанаар хичээллэсэн.
БАРИМТ 8
Тэр 2018 онд Өмнөд Солонгосын Гар барилдааны холбооны ерөнхийлөгч болж байлаа.
БАРИМТ 9
2016 онд Ма спортын сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтан Е Жун Хватай болзож байлаа. Харин хосууд 2022 онд гэрлэлтээ батлуулсан ч цар тахлын улмаас хурим болоогүй өнөөг хүрэв.
БАРИМТ 10
Тэрбээр 2018 онд Солонгосын "Гэллап" оны шилдэг кино жүжигчин болсон.
БАРИМТ 11
Түүний биеийн өндөр 178 см.
БАРИМТ 12
Биеийнх нь жин 90 кг.
БАРИМТ 13
Түүний жинхэнэ нэр Ли Дон Сок. Түүний овог Ли юм.
БАРИМТ 14
Колумбус хотод суралцаж, Өмнөд Солонгост буцаж ирээд жүжигчний карьераа үргэлжлүүлсэн.
БАРИМТ 15
Хэдийгээр тэр чанга, хатуу эрийн дүрээрээ алдартай ч кинондоо ижил төстэй дүрүүдийг бүтээдэг хэмээн олон хүн шүүмжилдэг.
БАРИМТ 16
2019 онд тэрбээр Холливудад дебютээ хийсэн Гильгамешийн дүрээр "Eternals" киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгдсэн.
БАРИМТ 17
2022 онд Ма Японы өөр нэг томоохон агентлаг болох LDH Japan-тай гэрээ байгуулжээ.
БАРИМТ 18
Түүний 2017 онд гаргасан "The Outlaws" киноны үргэлжлэл болох 2022 онд нээлтээ хийсэн "Хууль бус" кино эерэг шүүмжлэлд өртөөд зогсохгүй 2019 оноос хойш анх удаа 12 сая гаруй хүнд хүрсэн кино болов. Улмаар 2022 оны хамгийн өндөр орлого олсон кино болж, Өмнөд Солонгосын бүх цаг үеийн 3-т бичигдсэн байна.
БАРИМТ 19
Баруунд түүнийг Дон Ли гэж дууддаг.
БАРИМТ 20
Тэрбээр жүжигчин болохоосоо өмнө Ма холимог тулааны тамирчин Марк Колеман, Кевин Рэндлман нарын хувийн дасгалжуулагч байсан юм.
БАРИМТ 21
Өөрийн продакшн "Team Gorilla"-тай Ма одоогоор дэлгэцийн бүтээл төлөвлөж, бичих ажилд нь оролцож байна. Тэрбээр 2015 онд өөрийн тоглосон "Гүн урхи" киноны зохиол дээр ажилласан. Мөн OCN Dramatic Cinema цуврал "Team Bulldog: Off-Duty Investigation" киноны хамтран бүтээгч юм.
БАРИМТ 22
Тэрбээр "The Neighbor", "Nameless Gangster: Rules of the Time", "The Unjust", "Norigae", "Murderer", "One on One", "Train to Busan", "Derailed", "The Bros", "The Outlaws", "Unstoppable", "Champion", "The Gangster, the Cop, the Devil", "The Bad Guys: Reign of Chaos", "The Roundup", "Along with the Gods: The Last 49 Days", "Ashfall" зэрэг бүтээлүүдэд дүрээ мөнхөлжээ.
БАРИМТ 23
Тэрбээр анх 2013 онд 49 дэх удаагийн "Baeksang Arts Awards" наадмаас 2012 бүтээгдсэн "Хөршүүд" киногоор "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагналыг хүртэж байв.
БАРИМТ 24
Тэр цагаас хойш Ма 2013 онд 17 дахь удаагийн "Пучон олон улсын уран сайхны кино наадам", 8 дахь удаагийн "KOFRA кино шагнал гардуулах ёслол"-уудаас шилдэг эрэгтэй туслах дүр, " Алтан өндөг"шагнал гардуулах ёслол, Солонгосын 2 дахь удаагийн Хятадын олон улсын кино наадмаас шилдэг эрэгтэй гол дүр, "Үзэсгэлэнт уран бүтээлчийн шагнал гардуулах ёслол"-оос шилдэг уран бүтээлч, Солонгосын кино продюсеруудын холбооны 9 дэх удаагийн шагнал гардуулах ёслолоос шилдэг эрэгтэй жүжигчин, 2022 Kinolights шагнал гардуулах ёслол Өмнөд Солонгосын оны шилдэг эрэгтэй жүжигчин, "Visionary Awards" наадмаас шилдэг жүжигчин шагналыг тус тус гардсан юм.
Сэтгэгдэл (1)