НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын (ЮНЕСКО) шинэ тайланд сургуулийн анги танхимд сурагчдын анхаарлыг сарниулахгүй байх, суралцах чадварыг сайжруулах, хүүхдийг цахим хүчирхийллээс хамгаалах зорилгоор сургуулиудад ухаалаг гар утасны хэрэглээг хориглохыг уриалжээ.
Боловсролын чанар муудаж байгаа нь гар утас хэтрүүлэн хэрэглэж байгаатай холбоотой бол дэлгэцийг хэт удаан ширтэх нь хүүхдийн сэтгэл санааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг талаар уг тайланд дурдсан байна.
Цахим технологи, түүний дотор хиймэл оюун ухаан нь "боловсролд анхлан зориулагдаагүй" тул хүн төвтэй сургалтын үзэл баримтлалаас давж, багштай шууд харилцах харилцааг орлохгүй байх ёстой гэж ЮНЕСКО тайландаа онцолжээ.
Мөн энэхүү тайланд бодлого боловсруулагчдыг "боловсролын нийгмийн хэмжүүр"-т анхаарал хандуулахыг уриалсан байна. "Цахим хувьсгал нь хэмжээлшгүй их нөөцтэй боловч нийгэмд үүнийг хэрхэн зохицуулах талаарх сэрэмжлүүлгийн нэгэн адил боловсролд хэрхэн ашиглах талаар ч мөн анхаарал хандуулах ёстой. Цахим технологийн хэрэглээ нь сургалтын чанарыг сайжруулах, сурагчид болон багш нарын сайн сайхны төлөө байх ёстой бөгөөд тэдэнд хохирол учруулах ёсгүй” гэж ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Алузе мэдэгджээ.
Зарим улс оронд ч энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд буй.
Сэтгэгдэл (2)