Швейцарын Цюрих хотод энэ сарын 16-25-нд олон улсын химийн олимпиад зохион байгуулагдлаа. Тус олимпиадад дэлхийн 87 улсын 348 сурагч мэдлэг оюунаа сорьсноос Монгол Улсыг төлөөлөн оролцсон дөрвөн сурагчийн хоёр нь хүрэл медаль, нэг сурагч тусгай шагналхүртжээ.
Тодруулбал, Орчлон сургуулийн сурагч А.Амартүвшин, Б.Номин нар тус бүр хүрэл медаль хүртсэн бол Шинэ Монгол Харумафужи сургуулийн сурагч Б.Эрмүүнболд тусгай шагнал гардсан байна.