БАРИМТ 1
Тэр 1992 оны хоёрдугаар сарын 09-нд төрсөн, 31 настай.
БАРИМТ 2
Тэр Изриалийн Арраба хотод мэндэлсэн.
БАРИМТ 3
Түүний влог нэр нь "Nas Daily" юм.
БАРИМТ 4
Тэр Палестин гаралтай лалын шашинтны гэр бүлд мэндэлсэн.
БАРИМТ 5
Израилийн иргэншилтэй Палестины Арабын хувьд Ясин өөрийгөө "Палестин изриаль хүн" гэж тодорхойлдог.
БАРИМТ 6
Тэр айлын дөрвөн хүүхдийн хоёр дахь нь юм. Түүний аав багш, ээж нь сэтгэлзүйч.
БАРИМТ 7
Ясины төрөлх хэл нь Палестин Араб хэл. Тэр бас англи хэлтэй , еврей хэлээр чөлөөтэй ярьдаг.
БАРИМТ 8
Хэдийгээр тэр лалын шашинтай болж өссөн ч, Исламын шашныг шүтэхээ үндсэндээ зогсоож, өөрийгөө "шашин шүтдэггүй лалын шашинтан" гэж зарласан.
БАРИМТ 9
Ясин 19 настайдаа АНУ-ын Харвардын их сургуульд сансрын инженер мэргэжлээр суралцах хүсэлт гаргаж , тэтгэлэг авсан. Түүний өргөдлийн эссе нь Израильд төрсөн угсаатны араб хүний хувьд мөрөөдлөө биелүүлэхийн төлөөх тэмцлийн талаар дэлгэрэнгүй бичсэн байв.
БАРИМТ 10
Тэрбээр 2014 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн, компьютерийн ухааны бакалавр зэрэгтэй. Эрдмийн зэрэг хамгаалж байхдаа Ясин төлбөр төлдөг бүртгэлийн үйлчилгээ болон нийгмийн сүлжээний хайлтын системийг үүсгэн байгуулжээ.
БАРИМТ 11
2014 оны есдүгээр сард тэрбээр Нью Йорк дахь PayPal компанийн эзэмшдэг гар утасны төлбөрийн үйлчилгээ болох Venmo-д программ хангамж хөгжүүлэгчээр ажиллаж эхэлсэн.
БАРИМТ 12
2016 онд Ясин Venmo дахь ажлаа орхиж, дэлхийг судлахаар шийдсэн байна. Тэр өөрийн аялал, туршлагыг видео бичлэгээр баримтжуулах зорилготой байв. Үүний үр дүнд "Nas Daily" нэртэй Facebook хуудас үүсгэсэн нв өдөр бүр нэг минутын видео бүтээж, нийтэлдэг байв.
БАРИМТ 13
2018 оны эхээр Facebook-ийг үндэслэгч Марк Зукербергтэй уулзсаны дараа "Nas Daily" шоу гэсэн статустай болж, 2018 оны есдүгээр сар гэхэд түүний хуудас 8 сая гаруй дагагчтай болсон байна. Мөн оны арваннэгдүгээр сар гэхэд энэ тоо 10 сая гаруй болжээ. Харин энэ тоо өдгөө 21 сая болсон юм. Ясин өдөр бүр нэг минутын бичлэгийг Facebook дээр нийтэлдэг. Яссин 2017 онд олон шалтгааны улмаас YouTube-д видео нийтлэхгүй байлаа.
БАРИМТ 14
2019 онд тэрбээр өөрийн YouTube-ийн албан ёсны суваг "Nas Daily Official" дээр хуучин видеонуудаа байршуулж эхэлсэн. Видеонуудыг микрофонтой SLR камер ашиглан буулгадаг. Дунджаар видео бүрийн зураг авалтад зургаан цаг, засварлахад гурван цаг зарцуулдаг. Эхэндээ Ясины видеоны сэдвүүд нь түүний Facebook-ийн дагагчдаас өгсөн саналууд байсан. Видео бүр "Энэ нэг минут, маргааш уулзъя!" гэсэн шошготойгоор төгсдөг.
БАРИМТ 15
Ясины хамтран ажиллагсдын тоонп түүний найз охин Алин Тамир, Мормон, еврей гаралтай Америк Израилийн видео бүтээгч болон Польшоос ирсэн видео блогчин, хөгжимчин Агон Харе нар багтжээ.
БАРИМТ 16
Англи хэлээр ярьдаггүй үзэгчдийн дунд видеонууд түгээмэл байдаг тул хадмал орчуулгыг урду , турк , Тайланд , индонези , япон , хинди , хятад , араб зэрэг янз бүрийн хэлээр өгдөг байна.
БАРИМТ 17
Яссин 2019 оны нэгдүгээр сарын 05-нд өдөр бүр 1000 видео аяллаа дуусгаж, сүүлчийн видеогоо "Энэ нэг минут, удахгүй уулзъя" гэсэн шошготойгоор дуусгасан. 2019 оны хоёрдугаар сарын 01-ээс 2021 оны эхэн хүртэл төлөвлөсөн хуваарийн дагуу 100 долоо хоногийн турш долоо хоногт нэг видеог хийж эхэлсэн.
БАРИМТ 18
Тэрбээр өмнө нь Сингапурт амьдарч байсан ч одоо Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод амьдардаг. Түүний дурсамж ном "60 секундэд дэлхийг тойрох: The Nas Daily Journey" нэртэйгээр 2019 оны 11 дүгээр сарын 05-нд гарсан.
БАРИМТ 19
2020 онд Ясин видео бүтээгчдийн сургууль болох "NAS Академи" болон видео үйлдвэрлэлийн студи "Nas Studios"-ийг байгуулсан. Тэрбээр мөн хэд хэдэн подкаст гаргасан байдаг.
БАРИМТ 20
2021 онд "NAS Академи" Филиппиний Калинга шивээсчин Ванг-Одын боловсролын сургалтыг платформоосоо хассан. Улмаар шивээсчний ач охин тус академитэй гэрээ байгуулагүй гэдэг. Ванг-Од нь Филиппиний уламжлалт шивээсний урлагийг өвлөгч цөөхөн хүмүүсийн нэг юм. Тэрбээр дэлхийн алдартай сэтгүүлийн нүүрийг саяхан чимсэн.
БАРИМТ 21
Тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа “Би сансар огторгуйд үнэхээр дуртай учраас сансрын инженер болохыг хүссэн. Гэхдээ би цэрэгт яваагүй. Израильд та ямар нэгэн төрлийн нисгэгч байх ёстой. Миний хувьд мөрөөдлөө орхих сонголттой нүүр тулсан" гэжээ.
БАРИМТ 22
Тэр дэлхийг тойрон аялсны 445 дахь хоног дээрээ Алинтай болзож буйгаа олон нийтэд дэлгэсэн байдаг. Израилийн уугуул Алина еврей, мормон гэр бүлээс гаралтай. Алин Ясинаас насаар ахимаг байсан нь уламжлалд нь саад болсон гэдэг.
БАРИМТ 23
Тэд олон саад бэрхшээлийг даван туулж, өнөөдрийн бат бөх харилцааг бүтээсэн гэж хэлж болно.
БАРИМТ 24
Түүний өдөрт минутын видео бичлэг 1000 өдөр үргэлжилсэн. Тэр манай улсад ирж, томоохон арга хэмжээ, аялал зохион байгуулж, контент бүтээнэ.
Сэтгэгдэл (6)