Соёлын яамны харьяа Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн "Кино урлагийг дэмжих сан"-гаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" (City of Wind) кино 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын Orizzonti (Horizons) бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарчээ.
П.Лхагвадулам найруулагчийн "Есдүгээр сарын цас" /Snow in September/ богино хэмжээний кино нь өнгөрсөн жилийн 79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмаас шилдэг богино хэмжээний кино шагналыг хүртсэн юм.