Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүийн шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийтгэх тогтоолоо танилцууллаа. Улмаар гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцсон яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сар, лам Б.Отгонбаатарт найман жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Тэгвэл бид түүний тухай есөн баримтыг онцолж байна.
Баримт 1
Цоодолын Хулан (1968 онд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын яруу найрагч бүсгүй юм.
Баримт 2
Тэрбээр 1986 оноос уран бүтээлээ эхлэн, хоёронтоо Болор цомын эзэн болж байсан.
Баримт 3
Түүний аав Дөнгөтийн Цоодол нь мөн нэртэй яруу найрагч юм.
Баримт 4
1978-1988 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль 1988-1993 онд МУИС-ийн Монгол хэлний факультетын утга зохиол судлалын анги 1994 онд УБДС-ийг багш, утга зохиолын ажилтан мэргэжлээр төгсчээ.
Баримт 5
Ажилласан байдал 1994-1996 онд "Ардын эрх", "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтан,"Ням гариг" сонинд хэлтсийн даргаар ажилласан. 1996-1997 онд "Ням гариг", "Билгүүн судар" сонинуудад хариуцлагатай эрхлэгч, ерөнхий редактор, эрхлэгч, 1997-1999 онд "Хөдөлмөр" сонины ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байв.
Баримт 6
Сүүлийн үед Улсын хүүхэлдэйн театрын захирал, Х.Баттулга ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байлаа.
Баримт 7
"Гүнж аялгуу" шүлгүүд 1997 "Гуниг тайтгарал" шүлгүүд 1999 "Торгоны маань хээ" шүлгүүд 2001 "Зүгээр л нэг амьдрахсан" 2006 бүтээлээ хэвлүүлсэн.
Баримт 8
1989 онд "Найргийн даага" наадмын тэргүүн шагнал, 1994 оны "Болор цом"-д "Ганцхан ээждээ унших шүлэг"-ээрээ тэргүүн шагнал, 1994 онд шилдэг залуу зохиолчдод олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, 1999 онд "Гүнж аялгуу" номоороо МЗЭ -ийн шагнал, 2002 онд "Торгоны маань хээ" номоор Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2010 оны "Болор цом"-д "Найрагчийн нутаг" шүлгээрээ тэргүүн шагналыг тус тус хүртсэн.
Баримт 9
Түүний шүлгүүд нь уншууртай. Сэтгэлд тогтохдоо амархан. Түүний зүрхний угаас элдэв хачиргүй гарсан болохоор тэр биз ээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (16)