Кристофер Ноланы хамгийн сүүлд бүтээсэн "Oppenheimer" кино нь Энэтхэгийн барууны Хинду үзэлтнүүдийн дунд маргаан дэгдээж, зарим нь бойкот зарлаж, шашны ариун судар дахь нэр хүндтэй баатрын алдартай хэсгийг харуулсан секс сценийн хэсгийг хасахыг шаардсан байна.
Уг кинонд атомын бөмбөгийг зохион бүтээгч Роберт Оппенхаймерын амьдралыг харуулсан. Гол дүрийн жүжигчин Циллиан Мерфийн амраг Жан Татлокийн дүрд тоглодог Флоренс Пьютэй бэлгийн харьцаанд орж буй дүр зураглал бий. Бэлгийн харьцааны Хинду шашны хамгийн ариун судруудын нэг болох Бхагавад Гитагийн хуулбарыг аваад Мерфигээс уншиж өгөхийг хүснэ. Тухайн хэсэгт "Одоо би ертөнцийг сүйтгэгч Үхэл болсон" гэж Оппенхаймерын дүр тэднийг дахин бэлгийн харьцаанд орох үед хэлдэг.
Энэтхэгийн үндсэрхэг үзэлтэй Бхаратия Жаната намын (BJP) улс төрч уг киног "Хинду шашинд халдсан халдлага" хэмээн нэрлэж, "Хиндү шашны эсрэг хүчний томоохон хуйвалдааны нэг хэсэг" гэж буруутгаж байгаа нь баруун жигүүрийн зарим бүлгүүдийн дургүйцлийг төрүүлэв. Энэтхэгийн Мэдээллийн комиссар Удай Махуркар бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ, энэ үйл явдал нь "Нэг тэрбум Хиндучуудын шашны итгэл үнэмшилд шууд халдаж байна. Хиндү нийгэмлэгтэй дайн хийж байна" гэжээ.
Уг кино Хинду шашинтнуудын хувьд ийм шалтгаанаар хориглогдох магадлал өндөр байна. Гэвч дэлхийн дахинд нээлтээ хийсэн эхний хоёр өдөртөө л 170 гаруй сая ам.долларын ашиг олоод байгаа юм.
Л.Сайнаа