Энэ сарын 21-ний баасан гарагт нээлтээ хийсэн "Barbie", "Oppenheimer" кинонууд өнгөрөгч бямба, ням гарагт дэлхийн дээд амжилтыг эвдэв. Тус хоёр уран бүтээл нэг өдөр нээлтээ хийсэн тул үзэгчдийн дунд "Barbenheimer" хоч аваад буй. Тус бүтээлүүд яг одоогийн байдлаар дэлхий даяар 511 сая ам.долларын ашиг олж, кино жагсаалтуудыг тэргүүлж байгаа юм.
Тодруулбал, найруулагч Грета Гервигийн "Barbie" кино олон улсад 337 ам.доллар, Кристофер Ноланы "Oppenheimer" кино 174 ам.долларын ашиг олжээ.
"Barbie" ийнхүү нээлтээ хийсэн даруйдаа хамгийн өндөр орлого олсон эмэгтэй кино найруулагчийн бүтээл болсон бол "Oppenheimer" нь "R" үнэлгээтэй кинонуудаас өндөр амжилт үзүүлээд байсан "John Wick: Chapter 4" киноны амжилтыг давсан юм. "Barbie" кино шүүмжлэгчдийн IMDb сүлжээнд 7.6, "Oppenheimer" 8.8 үнэлгээтэй байна.
Л.Сайнаа