Тэд хуримынхаа 20 жилийн ойг тэмдэглэж, 2023 онд дахин гэрлэсэн юм. Тэрбээр тухайн үед цахим хуудастаа ийн бичиж байв.
"Одоогоос 20 жилийн өмнө Сисси бид хоёр даруухан хурим хийж, амьдралаа холбосон юм. Бид хамтдаа гэр бүлээ цогцлоож, хамтдаа хөгжиж, хамтдаа саад бэрхшээлийг давж, хамтдаа амжилтад хүрсэн. Би хуримын ойгоо маш сайхан тэмдэглэхийг хүссэн. Тиймээс ч энэ өдөр үнэхээр сэтгэл хөдлөм, сайхан болж өнгөрлөө.
Охин Жасмин, хүү Жэймс хоёр минь аав, ээжийнхээ тангараг өргөхийг харсан. Мөн бидний дотны найзууд, гэр бүл минь аз жаргалтай мөчийг маань хуваалцлаа.
Тэд бидэнд аз жаргал хүсэж, ерөөлөө хайрлав. Гэрлэлт бол зөвхөн хайр дурлал биш. Бие биедээ үнэнч байх сэтгэл, нэг нэгнээ дэмжих итгэл гэж би боддог. Эхнэр минь, би чамайгаа үүрд хайрлах болно." хэмээн бичиж, эдгээр гайхалтай зургуудыг нийтэлсэн юм.