"Twitter" компаний гүйцэтгэх захирал, XSpacе-ийн үүсгэн байгуулагч, дэлхин тэргүүн баян Элон Маск твиттерийн логог солих болсон тухайгаа олон нийтэд мэдэгдээд байна. Тус сүлжээний логог "Х" тэмдэгтэй болгох санаа нь олныг гайхшируулав. Тодруулбал, тус сүлжээ шинэчлэл хийж удахгүй X.com домайн хаягаар дамжин орох боломжтой болох гэнэ.
Уг компани нь 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш цэнхэр шувууны дүрстэй логог ашиглах болсон нь 15 ам.долларын үнэд хүрч байсан юм. Тэгвэл Элон Маск өөрийн 1999 онд байгуулсан X.com компанитайгаа холбохоор ийн төлөвлөжээ. Тэр аль хэдийн Twitter-ийн толгой компанийг "X корпорац" хэмээн нэрийдээд байна.
Twitter сүлжээ нь өдгөө өдөр тутмын 200 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд 2022 онд Элон Маск 44 тэрбум ам.доллароор худалдан авч, улмаар олон зуун ажилчдаа халснаар олны шүүмжлэлийг хүлээсэн. Хэрэв ребрендинг хийгдвэл энэ нь Маск олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сайтад томоохон, маргаантай өөрчлөлтүүдийг зарлах хандлагатай байгаагийн хамгийн сүүлийн жишээ болно. Түүнчлэн түүний энэ санааг эсэргүүцэх маш олон хэрэглэгч байгаа.
Гэвч Твиттерийн гүйцэтгэх захирал Линда Яккарино өнгөрсөн ням гарагт X брэндийг гаргаснаа баталжээ. Тэрбээр твиттер хуудсандаа "Амьдралд ч, бизнест ч гэсэн танд дахин том сэтгэгдэл төрүүлэх хоёр дахь боломж олдох нь онцгой ховор тохиолдол юм. Твиттер нэг том сэтгэгдэл төрүүлж, бидний харилцах арга барилыг өөрчилсөн. Одоо X цаашаа явж, дэлхийн чиг хандлагыг өөрчлөх болно." гэв.
Л.Сайнаа