Бидний "Гурван марал од" буюу "Амьдралын ээдрээ" ОАКиноны Мин Сү Ёны дүрээр нь хамгийн сайн мэдэх Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, өдгөө 41 настай Сон Хё Ге Монгол улсад ирнэ гэх яриа олныг хамраад байна. Энэ талаар AirMarket.mn Travel Agency фейж хуудас "Энэ хүнийг ирнэ гээд зарим үйлчлүүлэгч нар тийзээ буцаагаад фургон аваад байх юм" хэмээжээ. Мөн нэгэн дагагчийнхаа үнэн үү? гэсэн асуултад "үнэн байхаа" хэмээн хариулсан байна. Мөн олон нийт ч энэ талаар ярилцах болжээ.
Тэрбээр 2000 оны "Зүрхэнд шингэсэн намар" ОАК-ны эмэгтэй гол дүр, 2001 оны "Зочид буудлын эзэн" ОАК-ны Ким Юньхи нэрт дүр, 2003 оны "Амьдралын ээдрээ" ОАК-ны эмэгтэй гол дүр, 2004 оны "Миний байшин" ОАК-ны эмэгтэй гол дүр, 2007 оны "Хуан Жинь-и" УСК-ны гол дүр, мөн олон зар суртачилгаанд тоглосноороо танигдсан. Саяхан тэр "Glory" цувралд залуухан эмэгтэй гол дүрийг бүтээж, олны талархлыг хүлээгээд байна.
Л.Сайнаа