Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Монголын анхны ёкозүна Асашорюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэн өчигдөр мэргэжлийн сүмод анх удаагаа түрүүлж, озеки цолны болзол хангалаа.
Энэ баярт үйл явдлын дараагаар Д.Дагвадорж өөрийн фейсбүүк хуудаснаа "Гудах үе байхад бахдан баярлах цаг гэж байдаг юм" хэмээгээд аваг дүүдээ хадуун баяр хүргэсэн байна.
Тэрбээр 2010 оны нэгдүгээр сард өөрийн буруутай үйлдлээс болж, шийтгүүлэн зодог тайласан билээ. Тэрбээр энэ хугацаанд дээд зиндаанд 25 түрүүлж, 596 ялалт, 153 ялагдал хүлээсэн юм. Бөхийн эд үедээ зодог тайлсан түүний хувьд залгамж халаагаа мэргэжлийн сүмод түрүүлхийг хараад ихэд баярлаж байгаа бололтой.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (16)