Бидний сайн мэдэх алдарт дуучин Лана Дел Рей буюу Элизабет Вулридж АНУ-ын Алабама мужийн “Waffe House” түргэн хоолны газарт ажиллаж байгааг шүтэн бишрэгчид нь олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгээр оруулсаар байна. “Waffle House” нь АНУ-ын 25 мужид 1900 гаруй салбар бүхий түргэн хоолны сүлжээ ресторан юм.
Лана болон тухайн газар байсан хүмүүс яагаад тэнд ажиллаж байсан талаар ямар ч тайлбар хийгээгүй байна. "Doin' Time" хамтлагийн дуучин тэрбээр хөгжимдөө Америкийн гоо зүй, уламжлалыг хүндэтгэдэг гэдгээрээ алдартай.
Түүнтэй ресторанд уулзсан Карина Сиснерос Хуарес орон нутгийн мэдээллийн AL.com сайтад "Түүний нэрийн пайзыг хараад нүдэндээ ч итгээгүй. Би түүний дуу хөгжим, уран бүтээлд нь ямар их хайртайгаа л хэлсэн. олон жилийн турш түүний том шүтэн бишрэгч явсны шагнал ирлээ. Тэр үнэхээр өхөөрдөм, бас гайхалтай сайхан байсан."
Хуаресын авсан зургийг харсан хүмүүс “Лана зүгээр л энгийн байхыг хүссэн байна”, “Тэр үнэхээр даруухан юм. Хүндэлмээр”, “Зүгээр л хоол идэхээр орж иртэл Лана Дел Рей зөөгчөөр ажиллаж байна гээд төсөөлөөд үз дээ”, "Тэр угаасаа л энгийн хүн" гэх мэт сэтгэгдэл бичжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)