Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өнгөрсөн. Тус наадамд Улсын гарди М.Бадарч түрүүлж, Улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүр булаасан юм.
Тэгвэл Өвөрхангай аймгийн төгрөг сумын харьяат Улсын шинэ гарди Ц.Бямба-Отгон нутагтаа очин гүү сааж, билэгт сайн өдөр хурганы ноос хяргаж сууна. Эгэл даруу зан, жудагтай бөх гэдгээрээ олонд хүндлэгдсэн гардийн энэ үйлдэл олны хайрыг хүлээжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)