ҮСХ-ноос танилцуулсан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтээр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 13.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр буюу 54.2 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Үүнд:
- уул уурхай олборлолт 3.7 их наяд төгрөг буюу 67.3 хувь,
- боловсруулах үйлдвэрлэл 31.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөнгө, санхүү: Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж, 20.0 хувиар, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, 5.3 хувиар тус тус өссөн байна.
Валютын ханш: Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3438.26 төгрөг,
- евротой харьцах сарын дундаж ханш 3727.66 төгрөг,
- юаньтай харьцах сарын дундаж ханш 479.83 төгрөг,
- рубльтэй харьцах сарын дундаж ханш 41.07 төгрөг байна.
Гадаад худалдаа: Манай улс БНХАУ-тай энэ оны эхний хагас жилд 8.6 тэрбум америк долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 73 хувийг эзэлсэн байна.