Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн баяр 07 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр товлогдоод байгаа билээ.
Энэхүү түүхт ойн баярын ёслолын арга хэмжээнд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн бие бүрэлдэхүүн уригдаж баяр наадмын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.