Дэлхийн гар утас, техник технологийн зах зээлийг нуруундаа үүрч яваа Apple компани 2007 онд хамгийн анх зах зээлд гарсан 4GB багтаамжтай загварын IPhone гар утсаа дуудлага худалдаагаар 190 мянган ам.доллараар заржээ.
“Apple” компани хамгийн анх IPhone-ыг АНУ-д 2007 оны зургаадугаар сарын 29-ний өдөр 4GB, 8 GB багтаамжтай загваруудыг 499 болон 599 ам.долларын үнэтэй тус тус худалдаалж эхэлсэн юм. “LCG Auctions” нэртэй газар болсон дуудлага худалдаанд нийтдээ 28 удаа үнэ хаялцаж 190,000 ам.долларын үнэд хүрсэн нь хамгийн анх зах зээлд гарсан үнээс 400 дахин их мөнгөн дүн аж. Тус дуудлага худалдааны газар тэр IPhone-ыг “Маш ховор, үйлдвэрийн битүүмжлэлтэй, 4GB багтаамжтай загвар. Гадаргуу болон ирмэгийн дагуу бараг өө сэвгүй, үйлдвэрийн битүүмжлэл нь зөв бөгөөд лац нь эвдрээгүй, цэвэрхэн битүүмжлэлтэй” гэж танилцуулсан байна.