Трансжендер бүсгүй Рикки Валери Колле Нидерланд улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж, уг шагналыг гардсан хамгийн анхны транс бүсгүй болов. Ингэснээр тэр Эль Сальвадор улсад удахгүй зохион байгуулагдах Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байна.
Тэрбээр энэ талаар өөрийн Инстаграм хуудас дээр “Би чадлаа! Тийм ээ би трансжендер, тийм учраас үүнийхээ талаарх түүхийг хуваалцмаар байна. Гэхдээ би бас Рикки, Рикки байх нь миний хувьд хамгийн чухал зүйл. Мөн та дэлхийн хаанаас ч үүнийг харж байсан би таны талд зогсохыг хүсэж байна. Жаахан байхад надад дутагдаж байсан үлгэр дуурайллыг би та нарт үзүүлмээр байна” хэмээжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)