Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй Японы кино урлагийн шилдгүүд тоглож, манай улсад хоёр сар орчим зураг авсан "TBS" телевизийн олон ангит кино "VIVANT" өнөөдрөөс цацагдах гэж байна.
Уг бүтээлд манайхаас Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр Х.Цасчихэр нарын дөрвөн уран бүтээлч дүрээ мөнхөлжээ. Японы уран бүтээлчдийн хувьд А зэрэглэлийнх гэгддэг бөгөөд Якүшо Коожи энэ жилийн Каннын кино наадмаас "PERFECT DAYS" бүтээлээрээ шилдэг эрэгтэй жүжигчин шагнал авсан юм. Энэхүү бүтээл нь өргөн нэвтрүүлгийн топ сувгаар өнөөдөр орон нутгийн цагаар 21:00 цагт цацагдах ажээ.