Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон найм даван үзүүрлэлээ.
Их шөвөгт Улсын даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай нар шалгарлаа. Тэгвэл уг барилдааны үеэр өнгөрсөн жилийнхтэй төстэй, хөгжилтэй, сонирхолтой явдал болсон нь "Sneakers" шоколадны гавьяа юм.
Учир нь өнгөрсөн жилийн үзүүр бөх Улсын арслан Б.Орхонбаяр "Snickers" шоколад идэж байсан бол энэ жилийн түрүү бөх, Улсын арслан цолны болзол хангасан М.Бадарч мөн л уг шоколадыг идсэн юм. Тийм учраас бид энэхүү шоколадыг арслан болгодог шоколад гэж нэрийдлээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)