Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтээр урлагийн олон төрлийн үзүүлбэр толилуулснаас хип хоп дуунууд дээр бүжиглүүлж, репперүүдийг тайзнаа гаргасан нь хамгийн онцлог байв. Нээлтийн зөвлөхөөр шинжлэх ухааны доктор, профессор Ардын багш С.Дулам ажилласан билээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа,
"Энэ жилийн наадамд зөвлөхөөр ажиллаад олон сайхан залуустай танилцлаа.
Тэдний нэг нь монгол реппер Мөүжи буюу Эрдэнэбаатарын Мөнх-Эрдэнэ болно. Түүний "Наадъя" хэмээх дуу нь Ютүб дээр 17 сая хандалттай гээд бодчих! Сэдэв нь голдуу монгол түүх соёл, тиймээс хамтран бүтээл хийх боломжтой. Бас тэр миний хичээлд сууж байсан шавь болж таарсан.
Шавьдаа уран бүтээлийн их амжилт ерөөе!" хэмээн нийтэлжээ.