Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоогийн даваа өндөрлөлөө.
Давааны төгсгөлд цаг барилдсан Улсын даян аварга Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж нарын барилдаан идэвхээр шийдэгдэж, даян аварга давсанд тооцов. Тэдний барилдаан ширүүн, маргаантай боллоо.
Энэ үеэр Даян аварга Н.Батсуурь арслан Содномдоржид хандан "Би чамайг одоо цагдаад өгнө. Намайг янзална гэж хэлж байна. Амьдрал дээр янзална гэж хэлсэн" гэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (13)